Tuesday, 2024-12-03, 7:44 PM
Welcome Guest | Registration | Login

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ КЛУБ

Publisher

Main » Articles » My articles

Ариун цусны дусал Амьдрал жаргалын үндэс


Хаврын намуухан орой хотын гудамжаар олон хүмүүс нааш цааш холхисоор. Яарч сандарсан, тайван амгалан, инээд хөөр, жаргал цэнгэлээр бялхсан, зарим нэг нь бүр бие сэтгэлийн зовлонд хучигдсан мэт олон янзын дүр төрх үзэгдэнэ. Эд чухам юуны учир ингэж зовж шаналан харагдана вэ? Магадггүй, та бид энэ зовлон шаналлаас нь гаргаж чадахыг үгүйсгэхгүй юм. Тэр ч бүү хэл хэмжээлшгүй их жаргалыг ч өгч чадах юм билүү! хэн мэдлээ дээ.

Би анагаахын 3-р курст ороод төрөх тасагт дадлагаар анх гарч үзэх үед нэгэн эх хүндрэлтэй төрж, маш их хэмжээний цус алдан яаралтай цус сэлбэх болов. Тэгж байтал ашгүй нэг таарах бүлгийн цус олж эхийн амийг нь аварч чадсан юм. Тэр үед жаахан л хугацаа алдсан бол эх амьсгал хурааж ч магадгүй байсан. Цус юүлснээс хойш хэсэг хугацааны дараа ухаан орсон эх, үрийнхээ зулайг үнэрлэж, төрүүлсэн үрээ жаргалтай гэгч нь энхрийлж, ангир уургаа амлуулж байхыг хараад би тэр цусаа өгсөн донор хүн эх, үр хоёрыг холбогч, хүний алтан амийг аврагч ямар агуу ачтан бэ? гэсэн бодол толгойд минь орж байсан юм. Үүнээс илүү буян гэж юу байх вэ. Бурхны номонд бол бусдын төлөө та нэг удаа үнэн сэтгэлээсээ залбирч чадвал тэр жинхэнэ буян мөн гэдэг бол бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа өгөх нь үнэхээр том буян болох нь дамжиггүй биз ээ.

Таны санаандгүй явж байгаад өгсөн цус аврал эрсэн хэн нэгний амьдралын түлхүүр болж байдаг гэдгийг та мэдэх үү? Хүний амьдрал эрээнтэй, бараантай учир танд ч бас хэзээ нэгэн цагт бусдын ийм тус хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй ээ.

Магадгүй, та үүнийг уншиж байх зуур хэн нэгэн өвчтөн үхэл, амьдралын ирмэг дээр тулсан, түүнд тохирох бүлгийн цус олдох эсэхээс үхэх эсэх нь хамаарч байж болзошгүй.

Цусны хорт хавдраар шаналсан хүүхдүүд зүрхний мэс засал хийлгэх шаардлагатай насанд хүрэгсэд, түлэгдсэн буюу аваар осолд орсон хүмүүс, талассемитай өвчтөнүүд зэрэг олон хүний амь цусны донор хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаарч байдаг.

Таны, миний, бидний сэтгэлийн бэлэг, дусал цус бусдын амьдралын үндэс болж байна. Бидний аз жаргалын 90% нь эрүүл мэндээс шалтгаалдаг, гэж хэн нэгэн суут ухаантан хэлсэнчлэн бүгдээрээ донорын эгнээнд орж бусаддаа аз жаргал өгч, өөртөө буян нэмье.

Таны өгсөн дусал цус эрдэнэт хүмүүний амь насыг аварсаар л, та буян үйлдсээр л яваа шүү.

ЭМШУИС- АУС 314 –р хэсэг Д.Баясгалан

2008.06.12

Category: My articles | Added by: munkhdalai (2008-10-05)
Views: 1094 | Comments: 1 | Rating: 0.0/0 |
Total comments: 1
1 ганцэцэг  
0
сайн байна уу? нэг дусал цусанд хичнээн тооны нян бактери үүсдэг юм бол

Name *:
Email *:
Code *:
RSS

Catalog categories

My articles [34]
ЭССЭ [0]
Клубын гишүүдийн бичсэн эссэнүүд
Зөвлөгөө [0]
Клубын гишүүдийн бичсэн зөвлөгөөнүүд

Login form

Search

Site friends

Our poll

Rate my site
Total of answers: 17